Үндсэн агуулга руу шилжих
2026.11.04 Говь-Алтай
Орхон -2° USD 3599.71▲EUR 4030.96▲CNY 539.57▼RUB 44.19▼KRW 2.69▲
Нийгэм

АНУ, Ираны талууд 14 хоног гал зогсоохоо мэдэгдэж, газрын тосны үнэ буурч эхэллээ

АНУ, Ираны талууд 14 хоног гал зогсоохоо мэдэгдэж, газрын тосны үнэ буурч эхэллээ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн тулган шаардлага илгээсний дараа өчигдөр Ираны Засгийн газрын зүгээс дайны галыг зогсоох 10 зүйл бүхий хэлэлцээрийн төслийг Пакистан улсаар дамжуулан Цагаан Ордонд ирүүлсэн байна.

Khishigee R 1 мин унших 35 0
АНУ, Ираны талууд 14 хоног гал зогсоохоо мэдэгдэж, газрын тосны үнэ буурч эхэллээ

АНУ, Ираны талууд 14 хоног гал зогсоохоо мэдэгдэж, газрын тосны үнэ буурч эхэллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн тулган шаардлага илгээсний дараа өчигдөр Ираны Засгийн газрын зүгээс дайны галыг зогсоох 10 зүйл бүхий хэлэлцээрийн төслийг Пакистан улсаар дамжуулан Цагаан Ордонд ирүүлсэн байна.

Ерөнхийлөгч Д.Трамп уг санал дээр ярилцаж болохуйц байна гэж үзсэн тул ирэх 14 хоногийн хугацаанд талууд дахин яриа хэлэлцээ хийнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгдлээ.

Америк, Израйль, Ираны талууд ирэх 14 хоногийн туршид гал зогсоох тохиролцоонд хүрч, Ираны тал Ормузын хоолойгоор далайн хөлөг онгоцнуудыг нэвтрүүлэхээр тохироод байна.

Эдгээр мэдээлэл гарсны дараа түүхий эдийн зах зээлд газрын тосны үнэ ханш 15-16 хувиар буурлаа.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл үлдээх