Үндсэн агуулга руу шилжих
2026.11.04 Говь-Алтай
Орхон -2° USD 3599.71▲EUR 4030.96▲CNY 539.57▼RUB 44.19▼KRW 2.69▲
Нийгэм

ДАРИВ СУМД "ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЖИЛ-2026" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ДАРИВ СУМД "ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЖИЛ-2026" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулах, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн багц хуулиудыг сурталчлах, хэрэгжилтэд хяналт тавих, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуй нэгжээс ирүүлсэн сул чөлөөтэй ажлын байранд иргэдийг бүртгэх, зуучлах зорилгоор өдөрлөгийг Дарив сумын ЗДТГ-тай хамтран 2026 оны 04 сарын 07-ны өдөр …

Khishigee R 1 мин унших 43 0
ДАРИВ СУМД "ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЖИЛ-2026" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ДАРИВ СУМД "ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЖИЛ-2026" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулах, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн багц хуулиудыг сурталчлах, хэрэгжилтэд хяналт тавих, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуй нэгжээс ирүүлсэн сул чөлөөтэй ажлын байранд иргэдийг бүртгэх, зуучлах зорилгоор өдөрлөгийг Дарив сумын ЗДТГ-тай хамтран 2026 оны 04 сарын 07-ны өдөр зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр:

Байгууллагын танилцуулга, 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажил үйлчилгээ, онцлог арга хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2026 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны танилцуулга, Нийгмийн халамжийн багц хуулийн сургалт мэдээлэл, ахмад настны тухай хууль, ОНОТХҮ-ний танилцуулга, санхүүгийн дэмжлэгт хамрагсан иргэдийн үзэсгэлэн болон Цэн газар ХХК-ний нээлттэй зарласан ажлын байрны мэдээллийг танилцуулж ажиллалаа.

Сумын амжиргаа дэмжих зөвлөлийн гишүүдэд зөвлөгөө мэдээлэл өгч чадавхжуулах сургалт зохион байгууллаа.

Санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэдийн үйл ажиллагаатай танилцан, хяналт тавилаа.

 Мөн иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч ажиллалаа.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл үлдээх