Үндсэн агуулга руу шилжих
2026.11.04 Говь-Алтай
Орхон -2° USD 3599.71▲EUR 4030.96▲CNY 539.57▼RUB 44.19▼KRW 2.69▲
Спорт

МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ БӨХЧҮҮД БАГИЙН ДҮНГЭЭР 3-Р БАЙРТ ШАЛГАРЛАА

МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ БӨХЧҮҮД БАГИЙН ДҮНГЭЭР 3-Р БАЙРТ ШАЛГАРЛАА “Бишкек-2026” бөхийн төрлүүдийн Азийн АШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд Монголоос 10 бөх хүч сорьсон. Тэд энэ удаагийн Азийн АШТ-ийг нэг алт, нэг мөнгө, 3 хүрэл, нийт таван меадльтайгаар өндөрлүүлэв.

Khishigee R 1 мин унших 94 0
МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ БӨХЧҮҮД БАГИЙН ДҮНГЭЭР 3-Р БАЙРТ ШАЛГАРЛАА

МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ БӨХЧҮҮД БАГИЙН ДҮНГЭЭР 3-Р БАЙРТ ШАЛГАРЛАА

“Бишкек-2026” бөхийн төрлүүдийн Азийн АШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд Монголоос 10 бөх хүч сорьсон. Тэд энэ удаагийн Азийн АШТ-ийг нэг алт, нэг мөнгө, 3 хүрэл, нийт таван меадльтайгаар өндөрлүүлэв. Мөн манай 2 тамирчин 5-р байрт шалгарснаар эмэгтэй бөхчүүд маань багийн дүнгээр хүрэл медаль гардлаа.

Эмэгтэйчүүдийн багийн дүнгээр Хятад тэргүүлж, Япон удаалсан бол манайх 3-рт эрэмлэгдэв. Харин Монгол Улсын хойно Кыргызстан, Энэтхэг, Узбекистан зэрэг орнууд бичигдсэн.

Манай тамирчдаас 76 кг-ын жинд ОУХМ Э.Даваанасан алтан медаль,

57 кг-д ОУХМ Б.Хулан мөнгөн медаль,

55 кг-д О.Ариунзаяа,

62 кг-д МУГТ С.Цэрэнчимэд,

68 кг-д ОУХМ Э.Дэлгэрмаа нар хүрэл медаль хүртлээ.

Үүний сацуу 59 кг-д ОУХМ Х.Болортуяа,

72 кг-ын жинд Э.Одгэрэл нар 5-р байрт шалгарч, бахдам амжилтыг дархалсан юм. Азийн АШТ-д амжилттай оролцсон нийт эмэгтэй бөхчүүддээ баяр хүргэж, амжилт хүсье!

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл үлдээх