Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатар Казахстаны тэргүүн тэрбумтан Тимур Турловйн урилгаар түүнтэй халз тоглож хожлыг авчээ
Шатрыг ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт оруулсан улс орнуудад сурагчдын математик, физикийн чадвар 30 хувиар, сурлагын ерөнхий чанар 20 хувиар өсөж байгаа эерэг үзүүлэлт гарчээ.
Энэхүү амжилттай туршлагыг Казахстан, Армен, Хятад, Сингапур зэрэг улсууд "Chess in School" хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлж байна. Шатрын спорт бол зөвхөн нүүдэл биш, хүний анхаарал төвлөрөлт, критикал сэтгэлгээг хөгжүүлдэг болох нь сүүлийн үеийн судалгаагаар харуулж байна.
Түүнчлэн Казахстан улсад Дэлхийн сургуулийн багийн аварга тэмцээн зохион байгуулагдав. Монгол улсаа төлөөлөн Багануур дүүргийн сурагчдын баг амжилттай оролцож 26 багаас 8 дугаар байрт шалгарч, Монгол хүүхдүүдийн оюуны чадамжийг дэлхийд тамгалав.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл үлдээх