СУРГУУЛИЙН ОРЧИН ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ, СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА
Аймгийн Засаг даргын Тамгын газар, Японы Хүүхдийг Ивээх сантай хамтын ажиллагааны хүрээнд “Сургуулийн орчин дахь хүүхдийн эсрэг хүчирхийллийг мэдээлэх, хүлээн авах, хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх” чиглэлээр хүүхдийн эрх, хамгааллын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, арга зүйг түгээн дэлгэрүүлэх зорилготой сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.
Аймгийн Засаг даргын орлогч Э.Энхнаран сургалтын үйл ажиллагааны ач холбогдол, үр дүнг онцлон талархал илэрхийлж, оролцогчдод амжилт хүслээ.

Тус сургалтад Есөнбулаг сумын нийгмийн ажилтнууд, ерөнхий боловсролын сургуулийн сэтгэлзүйчид, удирдлагууд, Боловсролын газрын удирдлага, мэргэжилтнүүд болон Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газрын мэргэжилтнүүд хамрагдаж байна.
Сургалтыг төслийн зохицуулагч Б.Цэрэнханд, төслийн ажилтнууд Ч.Мөнгөнтуяа, Э.Дөлгөөнтуяа нар чиглүүлэн явуулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл үлдээх