Үндсэн агуулга руу шилжих
2026.11.04 Говь-Алтай
Орхон -2° USD 3599.71▲EUR 4030.96▲CNY 539.57▼RUB 44.19▼KRW 2.69▲
Нийгэм

АЙМАГ, СУМДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЧАДАВХЖИХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

АЙМАГ, СУМДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЧАДАВХЖИХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Говь-Алтай: Аймаг, сумдын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагдлаа. Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймаг болон сумдын нийт төлөөлөгчдийг хамруулсан чадавхжуулах сургалт зохиогдож байна.

Khishigee R 1 мин унших 36 0
АЙМАГ, СУМДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЧАДАВХЖИХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

АЙМАГ, СУМДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЧАДАВХЖИХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Говь-Алтай: Аймаг, сумдын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагдлаа. Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймаг болон сумдын нийт төлөөлөгчдийг хамруулсан чадавхжуулах сургалт зохиогдож байна. Энэ удаагийн сургалтанд төлөөлөгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, ирц өндөртэй, үр өгөөжтэй арга хэмжээ болж буйг албаны зүгээс онцолж байна. Сургалтын хүрээнд орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үндсэн чиг үүргийг хууль, эрх зүйн хүрээнд сууриас нь тайлбарлаж, иргэдийн төлөөлөгчийн ёс зүй, хүлээх үүрэг, тавигдах шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө

Мөн төлөөлөгчид эрх зүйн мэдлэг дутуугаас үүдэн ажлын чиг үүрэг алдагдах, хууль бус үйл ажиллагаанд оролцох, ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор уг сургалтыг зохион байгуулж байна. 

 Уг сургалт нь иргэдийн төлөөлөгчдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, хариуцлагатай, ёс зүйтэй засаглалыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл үлдээх