Үндсэн агуулга руу шилжих
2026.11.04 Говь-Алтай
Орхон -2° USD 3599.71▲EUR 4030.96▲CNY 539.57▼RUB 44.19▼KRW 2.69▲
Боловсрол

Дотоодын цэргийн ангиудад хяналт, шалгалт хийж байна

Дотоодын цэргийн 05-р ангид алба хаагчид нэгнийхээ эрх чөлөөнд халдаж, дэглэж буй бичлэг олон нийтэд цацагдаж, нийгмийг цочроосон билээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу дотоодын цэргийн ангиудад хяналт, шалгалт хийх, дүрмийн бус харилцааг үндсээр нь таслан зогсоох нөхцөлийг бүрдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.

Khishigee R 1 мин унших 66 0
Дотоодын цэргийн ангиудад хяналт, шалгалт хийж байна

Дотоодын цэргийн 05-р ангид алба хаагчид нэгнийхээ эрх чөлөөнд халдаж, дэглэж буй бичлэг олон нийтэд цацагдаж, нийгмийг цочроосон билээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу дотоодын цэргийн ангиудад хяналт, шалгалт хийх, дүрмийн бус харилцааг үндсээр нь таслан зогсоох нөхцөлийг бүрдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ ахалж буй.

Ажлын хэсгийнхэн дотоодын цэргийн 05 дугаар ангид ажиллаж, хууль, дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулж буй эсэхэд албаны бүрэн шалгалт хийж байна. Ажлын хэсэг дотоодын цэргийн бүх ангид шалгалт хийнэ. Цэргийн ангиудын үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө, халдашгүй байдал, хууль тогтоомж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан цэргийн нийтлэг дүрмийн хэрэгжилтийг шуурхай шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөх юм.

Мөн зөрчил дутагдлыг илрүүлж, шалтгаан нөхцөлийг тодруулан арилгах, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцож ажиллана. Шалгалтын дүнг Монгол Улсын Ерөнхий сайдад Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулах юм.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл үлдээх