“ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН–2026” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Хөрөнгө оруулалт, тогтвортой түншлэлийг хөгжүүлэх нь” уриан дор 2026 оны 3 дугаар сарын 19–20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан тус чуулганд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо.

Чуулганаар Говь-Алтай аймгийн дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал зэрэг салбаруудын хөрөнгө оруулалтын боломж, бодлогын дэмжлэг, эрх зүйн орчныг танилцуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хэлэлцүүлгүүд өрнөв.

Мөн санхүү, худалдаа, сэргээгдэх эрчим хүч, үйлдвэрлэл зэрэг чиглэлээр дотоод, гадаадын байгууллагуудтай хэд хэдэн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан нь чуулганы онцлох үр дүн боллоо.
Энэхүү чуулган нь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, итгэлцэлд суурилсан түншлэлийг бэхжүүлэх, бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл үлдээх