Үндсэн агуулга руу шилжих
2026.11.04 Говь-Алтай
Орхон -2° USD 3599.71▲EUR 4030.96▲CNY 539.57▼RUB 44.19▼KRW 2.69▲
Нийгэм

“НУТАГТАА ЭЗЭН 100:1000” ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

“НУТАГТАА ЭЗЭН 100:1000” ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат засаг дарга Г.

Khishigee R 1 мин унших 30 0
“НУТАГТАА ЭЗЭН 100:1000” ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

“НУТАГТАА ЭЗЭН 100:1000” ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат засаг дарга Г.Чинбаттай хамтран “Нутагтаа эзэн 100:1000” төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.

Төслийг 16 аймгийн 16 сумын 16 багт хэрэгжүүлж, 100 га талбайд ногоон тэжээл тариалах бөгөөд малчид хамтран ажиллаж, хэрэгцээгээ хангахаас гадна илүү бүтээгдэхүүнээ борлуулж орлого олох боломж бүрдэнэ.

Улсын хэмжээнд ашиглагдаагүй 112 мянга гаруй га атаршсан талбайг эргэлтэд оруулж, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг үзүүлэх юм.

Энэхүү төсөл нь бэлчээрийн даац, малын тэжээлийн асуудлыг бууруулж, мал аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл үлдээх