Албан тушаалдаа буцаан очихыг хүссэн ЭМДЕГ-ын дарга асан С.Энхболдын нэхэмжлэлийг УДШ хэрэгсэхгүй болгожээ
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга асан С.Энхболд өөрийг нь ажлаас чөлөөлсөн Ж.Чинбүрэнгийн тушаалыг хүчингүй болгож, ажилдаа буцаан томилогдохоор шүүхдсэн ч Улсын дээд шүүхээс хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзаж, албан тушаалд нь томилох боломжгүй хэмээн шийдвэрлэсэн байна.
Тодруулбал анхан болон давж заалдах шатны шүүх маргаанд хамаарах "Тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна" хэмээн үзэж, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй хэмээгээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Гэсэн ч С.Энхболд нь Улсын дээд шүүхэд хандсан ч тус шүүх хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзаж, шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл үлдээх