"Харилцан судалж, хамтдаа хөгжье" уриан дор зохион байгуулагдсан баруун бүсийн хотуудын албан хаагчдын сургалт, зөвлөгөөн, 4 төрөлт нөхөрсөг спортын тэмцээн Баян-Өлгий аймгийн Өлгий хотод зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчид мэдлэг чадвар, хурд хүч, багийн ажиллагаагаараа манлайлан амжилттай оролцлоо.
Эрэгтэй волейбол-Тэргүүн байр
Олс таталт-Тэргүүн байр
Дартс /эм/-Гутгаар байр тус тус эзэллээ.
Мөн тус уулзалт зөвлөгөөнөөр олон талт хамтын ажиллагаа, шийдлийн талаар ярилцсан бөгөөд үүнээс онцолвол бүс нутгийн брэндүүдийг багцалсан “Нэгдсэн бэлэг”-ийг зах зээлд гаргахаар тохиролцлоо.
Бүс нутгийн удирдлагуудын зүгээс зөвхөн нэг аймгийн бус, баруун бүсийн хэмжээний үйлдвэрлэгчдийг дэмжих, тэдгээрийн борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх, дотоод гадаадын зочид төлөөлөгчдөд бүс нутгийн онцлогийг цогцоор нь сурталчлах зорилгоор уг багцыг албан ёсны бэлэг дурсгал болон худалдаанд нэвтрүүлэхээр хамтран ажиллахаар боллоо.
Бүс нутгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан тус зөвлөгөөнөөс гарсан шийдвэрүүд нь баруун таван аймгийн эдийн засаг, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулна гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл үлдээх