АНУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАВ
АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ричард Буанган өнөөдөр буюу 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр тус аймагт ажиллалаа.
Аймгийн ИТХ-ын дарга Л.Насанбуян, Засаг даргын орлогч М.Алтангэрэл бусад албаныхан, АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ричард Буанган болон ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр 2 тал харилцан санал солилцож, манай талаас аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, хөгжлийн хөтөлбөрийн талаарх мэдээллийг өгч, мөн гол гол салбарууд дээр хамтран ажиллах саналыг танилцууллаа.
Элчин сайд Ричард Буанган халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлж, саналуудыг хүлээн авч, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.


Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл үлдээх