ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил – 2026” аяны хүрээнд иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байрны боломжийг таниулах зорилгоор хөдөлмөрийн өдөрлөг арга хэмжээг зохион байгуулж байна.

Тус өдөрлөгийг Есөнбулаг сумын 10 багийн хэмжээнд зохион байгуулж байгаа бөгөөд:
Ажлын байрны мэдээлэл хүргэх
Ажил олгогч, ажил хайгчдыг холбох
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийг танилцуулах
Зөвлөгөө, мэдээлэл өгөх зэрэг олон талт үйл ажиллагаа явагдаж байна.
Иргэд та бүхнийг идэвхтэй оролцож, өөрт тохирсон ажлын байр, боломжийг ашиглахыг урьж байна.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл үлдээх