"ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН-2026" АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян-2026" арга хэмжээг “Ажлын байранд нийгэм-сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе!” уриан дор 04 дүгээр сард зохион байгуулж байна. Тус аяны хүрээнд Зэвсэгт хүчний 341 дүгээр анги болон Мандал голомт ХХК-ны нийт 153 ажилтан, албан хаагчдад Эрүүл мэндийн сайдын 2014 оны 340 дүгээр тушаалаар батлагдсан "Эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэг зохион байгуулах" журам, "Эрсдэлийн үнэлгээ хийх арга аргачлал", "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хууль тогтоомжийн талаарх болон "Ажлын байран дахь нийгэм сэтгэл зүйн эрүүл орчин" сэдвүүдээр мэдээллийг хүргэж, сургалт зохион байгууллаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл үлдээх