"ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН АЯН-2026" АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян-2026" арга хэмжээг “Ажлын байранд нийгэм-сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе!” уриан дор 04 дүгээр сард зохион байгуулж байна.
Говь-Алтай аймгийн Боловсролын газар, "Хан-Алтай ресурс" ХХК-тай хамтран боловсролын салбарын сургалтын байгууллагуудын захирал, эрхлэгч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан албан хаагч, ажилтан нарт "Аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх нь" сэдэвт салбарын сургалт зохион байгууллаа.
Сургалтад аймгийн төвийн 7 сургууль, 12 цэцэрлэг, сумдын 20 сургууль, 20 цэцэрлэгийн нийт 78 албан хаагч хамрагдлаа.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл үлдээх