Үндсэн агуулга руу шилжих
2026.11.04 Говь-Алтай
Орхон -2° USD 3599.71▲EUR 4030.96▲CNY 539.57▼RUB 44.19▼KRW 2.69▲
Нийгэм

СУМДЫН ЗДТГ-ЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

СУМДЫН ЗДТГ-ЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Аймгийн Засаг даргын Тамгын газраас сумдын төрийн албан хаагчдын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, бодлогын баримт бичгийг орон нутгийн түвшинд үр дүнтэй хэрэгжүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Сумдын төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт”-ыг 2026 оны 04 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тус сургалтад сумдын Засаг даргын Тамгын …

Khishigee R 1 мин унших 50 0
СУМДЫН ЗДТГ-ЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

СУМДЫН ЗДТГ-ЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Аймгийн Засаг даргын Тамгын газраас сумдын төрийн албан хаагчдын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, бодлогын баримт бичгийг орон нутгийн түвшинд үр дүнтэй хэрэгжүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Сумдын төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт”-ыг 2026 оны 04 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтад сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нар, хууль эрх зүйн болон нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтнүүд, архив, бичиг хэргийн ажилтнууд хамрагдлаа.

Сургалтын үеэр оролцогчид холбогдох хэлтсүүдийн мэргэжилтнүүдээс асуулт асууж, санал бодлоо солилцон, сургалтын үр дүнд талархал илэрхийллээ.

Мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Эрдэнэжаргал оролцогчдын асуултад хариулж, цаашид ажлын үр дүнг сайжруулах чиглэлээр үүрэг, зөвлөмж өглөө.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл үлдээх