Үндсэн агуулга руу шилжих
2026.11.04 Говь-Алтай
Орхон -2° USD 3599.71▲EUR 4030.96▲CNY 539.57▼RUB 44.19▼KRW 2.69▲
Нийгэм

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. Нутгийн захиргааны байгууллагад ажиллаж буй төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадвар, хандлагыг дээшлүүлж, ил тод, хариуцлагатай, үр ашигтай төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх, шийдвэр гаргалтын чадварыг бэхжүүлэх зорилгоор Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Конрод Аденауэрын Сан, аймгийн Засаг даргын тамгын газар хамтран “Төрийн албан хаагчдыг чадавхжуулах” сургалтыг 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр …

Khishigee R 1 мин унших 36 0
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нутгийн захиргааны байгууллагад ажиллаж буй төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадвар, хандлагыг дээшлүүлж, ил тод, хариуцлагатай, үр ашигтай төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх, шийдвэр гаргалтын чадварыг бэхжүүлэх зорилгоор Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Конрод Аденауэрын Сан, аймгийн Засаг даргын тамгын газар хамтран “Төрийн албан хаагчдыг чадавхжуулах” сургалтыг 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Тус арга хэмжээг Аймгийн Засаг дарга Г.Чинбат нээж, төрийн албан хаагчид мэдлэг, ур чадвараа тогтмол хөгжүүлж, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний хүртээмж, хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх нь чухал болохыг онцлон хэлээд сургалтад оролцогчдод амжилт хүсэв.

Сургалтад ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Монгол дахь Конрад Аденауэр Сангийн Суурин төлөөлөгч Виктор Франк, ХБНГУ-ын Бундестагийн гишүүн асан Манфрэд Грунд нар үг хэлж, мэдээлэл хийлээ.

Сургалтад аймгийн ИТХ-ын ажлын алба, аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Засаг даргын дэргэдэх агентлаг, байгууллагуудын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдлаа.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл үлдээх