Үндсэн агуулга руу шилжих
2026.11.04 Говь-Алтай
Орхон -2° USD 3599.71▲EUR 4030.96▲CNY 539.57▼RUB 44.19▼KRW 2.69▲
Нийгэм

АТГ: 721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүллээ

АТГ: 721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүллээ Иргэн “А” нь нас барсан аавынхаа тэтгэврийг авсаар байгаа талаар мэдээлэл АТГ-т иржээ. Тэтгэвэр авагч иргэн нас барсан мэдээлэл нийгмийн даатгалын байгууллагад бүртгэгддэггүй, улсын бүртгэлийн болон нийгмийн даатгалын байгууллага хоорондын цахим сангийн мэдээлэл солилцоо хангалтгүй, нас барагчийн талаарх бүртгэл мэдээлэлд тухай бүрт нь шинэчлэл хийдэггүй аж.

Khishigee R 1 мин унших 40 0
АТГ: 721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүллээ

АТГ: 721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүллээ‼️

Иргэн “А” нь нас барсан аавынхаа тэтгэврийг авсаар байгаа талаар мэдээлэл АТГ-т иржээ. Тэтгэвэр авагч иргэн нас барсан мэдээлэл нийгмийн даатгалын байгууллагад бүртгэгддэггүй, улсын бүртгэлийн болон нийгмийн даатгалын байгууллага хоорондын цахим сангийн мэдээлэл солилцоо хангалтгүй, нас барагчийн талаарх бүртгэл мэдээлэлд тухай бүрт нь шинэчлэл хийдэггүй аж. Энэ асуудлыг зохицуулсан хэм хэмжээний акт байхгүйгээс шалтгаалан нас барсан иргэний тэтгэвэр хууль бусаар үргэлжлэн олгогдож, улмаар нийгмийн даатгалын санд бодит хохирол учраад байгааг тогтоожээ.

АТГ-ын хяналт шалгалтаар 2023-2025 онд нийт 721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүлж, одоогоор 233 хүнд холбогдох 1,1 тэрбум төгрөгийг тэтгэврийн даатгалын санд нөхөн төлүүлээд байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл үлдээх