“АУЦТС” ТӨХК Мэргэжлийн манлайлал, чадварын марафон – Ажил мэргэжлийн уралдаан-2026 зохион байгуулж байна
“АУЦТС” ТӨХК-иас ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэжлийн манлайллыг дэмжих зорилгоор “Мэргэжлийн манлайлал, чадварын марафон – Ажил мэргэжлийн уралдаан-2026” арга хэмжээг амжилттай зохион байгуулж байна.
Арга хэмжээг нээж “АУЦТС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэдэвсүрэн үг хэлэхдээ тус уралдаан нь байгууллагын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, ажилтнуудын мэдлэг ур чадварыг ахиулах, туршлага солилцох чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ.

Тэрээр хэлсэн үгэндээ:
Хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт, дүрэм журмыг чанд мөрдүүлэх,
Ажлын байрны шилдэг арга туршлагыг харилцан хуваалцах, шинэ санал санаачилгыг дэмжих,
Тулгамдаж буй асуудлыг хамтын оролцоотойгоор шийдвэрлэх,
Багийн ажиллагаа, бүтээмжийг нэмэгдүүлэх,
Байгууллагын соёлыг бэхжүүлэх
зэрэг олон талын ач холбогдолтой арга хэмжээ болж байгааг онцоллоо.

Тус уралдаан нь ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, хариуцлага, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхийн зэрэгцээ байгууллагын тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулах чухал үйл ажиллагаа болж байна

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл үлдээх