Search

Shopping cart

Saved articles

You have not yet added any article to your bookmarks!

Browse articles

GDPR Compliance

We use cookies to ensure you get the best experience on our website. By continuing to use our site, you accept our use of cookies, Privacy Policy, and Terms of Service.

АЙМГИЙН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО

АЙМГИЙН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО

 

Аймгийн удирдах албан тушаалтны ээлжит шуурхай хурал өнөөдөр зохион байгуулагдлаа.

Шуурхай хурлын эхэнд Эрүүл мэндийн газрын дарга О.Баатарчулуун, Нэгдсэн эмнэлгийн дарга Ш.Мэндсайхан, Боловсролын газрын дарга Д.Энхцэцэг, Мал эмнэлгийн газрын Р.Бүрэнбаясах, Есөнбулаг сумын Засаг дарга Н.Золжаргал, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга С.Цагаанбаатар, Ундарга Алтай ОНӨААТҮГ-ын дарга Э.Энхболд нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ХХААГ-ын газрын дарга Ж.Очир мал төллөлтийн мэдээ танилцууллаа. Аймгийн хэмжээнд төллөвөл зохих 1085021 малын 50,6 хувь буюу 549408 төллөсөн байна. Хурга 230356, ишиг 305386, тугал 4927, унага 3430, ботго 5008 тус тус бойжиж байна.

Мөн Атрын IV аяны хүрээнд Газар тариалан эрхлэгч иргэн, аж ахуй нэгжүүд техник, тоног төхөөрөмж шинэчлэх, услалтын систем байгуулах, хүлэмжийн аж ахуй байгуулах, өргөтгөх чиглэлээр арилжааны банкуудаар дамжуулан 24 сарын хугацаатай ногоон зээл олгогдож эхэлж байгаа талаар танилцууллаа.

Байгаль орчны газрын дарга Д.Батмагнай 2026 оны 04 дүгээр сарын 06-аас 12-ны өдрүүдэд “Говийн их дархан цаазат газрын А хэсэгт ажилласан хяналт шалгалтын талаар” танилцуулга хийлээ.

Хурлын төгсгөлд аймгийн Засаг дарга Г.Чинбат дараах чиглэлээр үүрэг даалгавар өгөв. Үүнд,

• Алтай хотод тарих мод, ногоон байгууламжийн тооцоо, зураглалыг танилцуулахыг Есөнбулаг сумын Засаг дарга, Байгаль орчны газруудад

• Есөнбулаг сум дахь хөрөнгө оруулалтын ажлуудыг яаралтай эхлүүлэхийг Есөнбулаг сумын Засаг даргад

• Аймгийн хэмжээний хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг яаралтай эхлүүлэхийг Бүс орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтэст

• Аймгийн Засаг даргын Засгийн газрын гишүүдтэй байгуулсан 2026 оны хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг хангаж ажиллахыг бүх хэлтэс, агентлаг, байгууллагын дарга нарт

• Нийтийн эзэмшлийн гудамж талбай, орчны хуваарь газрууддаа хог цэвэрлэх ажлыг эрчимжүүлэхийг бүх дарга нар, Есөнбулаг сумын Засаг даргад

• Ногоон зээлийн талаар танилцуулга, мэдээллийг иргэн олон нийт, газар тариалан эрхлэгч иргэн, аж ахуй нэгжүүдэд сурталчилах, хүргэхийг ХХААГазарт

• ГИДЦГ-ын А хэсэгт эвдэрсэн газруудын мэдээллийг Цагдаагийн газар, бусад холбогдох байгууллагад өгч шалгуулахыг Байгаль орчны газарт тус тус үүрэг болголоо.

Өмнөх мэдээлэл
СУДАЛГАА: 2027 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИЖ БОЛОХ УЛС ТӨРЧДИЙН ДЭМЖЛЭГ, 2026 ОНЫ 4-Р САР ЭС: МЕК судалгааны төв
Дараагийн мэдээлэл
УБЕГ: Гадаад паспортын загвар, тодорхойлолтод нэмэлт, өөрчлөлт ороогүй болно

Төстэй мэдээлэл: