"Алтайн Улиастайн Цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК нь байгууллагынхаа алсын хараа, хүний нөөцийн бодлогын хүрээнд эх орны ирээдүй болсон чадварлаг инженер, техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэх үйлсийг тууштай дэмжин ажиллаж байна.
Говь-Алтай аймагт эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “Ирээдүйн инженерүүд – эх нутагтаа” сэдэвт математик, физикийн нэгдсэн олимпиад болон эссэ бичлэгийн уралдааныг аймгийн Боловсролын газартай хамтран анх удаа санаачлан зохион явуулж байна. Үйл ажиллагааг нээж “АУЦТС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэдэвсүрэн хэлсэн үгэндээ:
Энэхүү олимпиад, уралдаан нь сурагчдын шинжлэх ухаан, инженерийн чиглэлийн сонирхлыг нэмэгдүүлэх, авьяас чадварыг нээн хөгжүүлэх, улмаар төрөлх нутагтаа эргэн ирж ажиллах ирээдүйн инженер, техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна хэмээн онцлон тэмдэглэлээ.

Мөн цаашид байгууллагын хүний нөөцийн бодлогын хүрээнд эрчим хүчний салбарт шаардлагатай мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор сурагч, оюутнуудад чиглэсэн тэтгэлэгт хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэх алсын зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгааг дурдлаа.
Тус арга хэмжээ нь сурагчдын математик, физикийн мэдлэг чадварыг ахиулах, шинжлэх ухаанч сэтгэлгээг төлөвшүүлэх, инженерийн мэргэжлийг сонгох сонирхлыг нэмэгдүүлэх, орон нутгийн эрчим хүчний салбарын залгамж халааг бэлтгэхэд онцгой ач холбогдолтой юм.
Та бүхэнд сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе. Ирээдүйн шилдэг инженерүүд та бүхнээс төрөн гарна гэдэгт итгэлтэй байна.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл үлдээх