Үндсэн агуулга руу шилжих
2026.11.04 Говь-Алтай
Орхон -2° USD 3599.71▲EUR 4030.96▲CNY 539.57▼RUB 44.19▼KRW 2.69▲
Байгаль

Дэлхийн ой, усны өдрийг тохиолдуулан МБС, ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдыг хамруулан “Амьдралын эх нь ус – Усны эх нь ой” сэдвийн хүрээнд 2026 оны 3 дугаар сарын 15-31 хооронд зохион байгуулсан видео бичлэгийн уралдааны шилдэг оролцогчдыг шалгарууллаа

Дэлхийн ой, усны өдрийг тохиолдуулан МБС, ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдыг хамруулан “Амьдралын эх нь ус – Усны эх нь ой” сэдвийн хүрээнд 2026 оны 3 дугаар сарын 15-31 хооронд зохион байгуулсан видео бичлэгийн уралдааны шилдэг оролцогчдыг шалгарууллаа. Тус уралдаанд идэвхтэй оролцсон сурагчид маань удирдамжид өгөгдсөн сэдвийн хүрээнд иргэд олон нийт рүү чиглэсэн видео контент бүтээснээс гадна Говь-Алтай аймгийн байгаль …

Khishigee R 1 мин унших 78 0
Дэлхийн ой, усны өдрийг тохиолдуулан МБС, ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдыг хамруулан “Амьдралын эх нь ус – Усны эх нь ой” сэдвийн хүрээнд 2026 оны 3 дугаар сарын 15-31 хооронд зохион байгуулсан видео бичлэгийн уралдааны шилдэг оролцогчдыг шалгарууллаа

Дэлхийн ой, усны өдрийг тохиолдуулан МБС, ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдыг хамруулан “Амьдралын эх нь ус – Усны эх нь ой” сэдвийн хүрээнд 2026 оны 3 дугаар сарын 15-31 хооронд зохион байгуулсан видео бичлэгийн уралдааны шилдэг оролцогчдыг шалгарууллаа.

Тус уралдаанд идэвхтэй оролцсон сурагчид маань удирдамжид өгөгдсөн сэдвийн хүрээнд иргэд олон нийт рүү чиглэсэн видео контент бүтээснээс гадна Говь-Алтай аймгийн байгаль орчны өнөөгийн байдлыг уялдуулсан нь онцлог байлаа.

Уралдаанд оролцсон нийт бүтээлүүдийг удирдамжийн дагуу цахим санал хураалт болон шүүгчдийн үнэлэмжээр үнэлж шагналт байрыг шалгарууллаа.

1-р байр Говь-Алтай аймаг дахь МБС-ийн сурагч Г.Цогзолмаа, Н.Билгүүн, П.Амарбаясгалан, Т.Ганчимэг, Н.Есөн-Эрдэнэ

2-р байр Есөнбулаг сумын 1-р сургуулийн 10е ангийн сурагч Н.Алтансолонго

3-р байр Есөнбулаг сумын 1-р сургуулийн 10е ангийн сурагч У.Нямжаргал

Тусгай байр Төгрөг сумын ЕБС-ийн 10а ангийн сурагч Б. Элбэгзаяа

Тусгай байр Хөхморьт сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Б.Ариунзаяа, Б.Анударь, Б. Энхсаран, Б. Амина

Уралдаан оролцсон нийт сурагчдадаа баярлалаа.

#Байгалиа л хамгаалахгүй бол бидэнд хамгаалах өөр юу ч үлдэхгүй!!!

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл үлдээх