Үндсэн агуулга руу шилжих
2026.11.04 Говь-Алтай
Орхон -2° USD 3599.71▲EUR 4030.96▲CNY 539.57▼RUB 44.19▼KRW 2.69▲
Боловсрол

“Ирээдүйн инженерүүд – эх нутагтаа” олимпиад анх удаа зохион байгуулагдлаа

“Ирээдүйн инженерүүд – эх нутагтаа” олимпиад анх удаа зохион байгуулагдлаа “Алтайн Улиастайн Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь байгууллагынхаа алсын хараа, хүний нөөцийн бодлогын хүрээнд чадварлаг инженер, техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэх үйлсийг тууштай дэмжин ажиллаж байна. Говь-Алтай аймагт эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 60 жилийн ойг тохиолдуулан аймгийн Боловсролын газартай хамтран математик, физикийн нэгдсэн олимпиад болон эссэ бичлэгийн уралдааныг анх удаа амжилттай …

Khishigee R 1 мин унших 46 0
“Ирээдүйн инженерүүд – эх нутагтаа” олимпиад анх удаа зохион байгуулагдлаа

“Ирээдүйн инженерүүд – эх нутагтаа” олимпиад анх удаа зохион байгуулагдлаа

“Алтайн Улиастайн Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь байгууллагынхаа алсын хараа, хүний нөөцийн бодлогын хүрээнд чадварлаг инженер, техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэх үйлсийг тууштай дэмжин ажиллаж байна.

Говь-Алтай аймагт эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 60 жилийн ойг тохиолдуулан аймгийн Боловсролын газартай хамтран математик, физикийн нэгдсэн олимпиад болон эссэ бичлэгийн уралдааныг анх удаа амжилттай зохион байгууллаа.

 Математик, физикийн нэгдсэн олимпиадын дүн:

 1-р байр – Г.Ариунзаяа

 2-р байр – Б.Номин-Эрдэнэ

 3-р байр – Д.Гүндэгмаа

 Эссэ бичлэгийн уралдааны дүн:

 1-р байр – О.Бямбацэрэн

 2-р байр – З.Эрхэс

 3-р байр – Д.Санчир

Энэхүү арга хэмжээ нь сурагчдын мэдлэг чадварыг ахиулах, шинжлэх ухаанч сэтгэлгээг төлөвшүүлэх, инженерийн мэргэжлийг сонгох сонирхлыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.

Ирээдүйн шилдэг инженерүүд эх нутагтаа бэлтгэгдэж байна гэдэгт бид итгэлтэй байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл үлдээх