Search

Shopping cart

Saved articles

You have not yet added any article to your bookmarks!

Browse articles

GDPR Compliance

We use cookies to ensure you get the best experience on our website. By continuing to use our site, you accept our use of cookies, Privacy Policy, and Terms of Service.

Монгол бөхөнгийн тоо толгой, тархацын өөрчлөлт, хамгааллын үр нөлөөний талаар сонирхолтой баримтуудыг танилцууллаа.

Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар, Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-ийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран сургалт зохион байгууллаа. Монгол бөхөнгийн өдрийг тохиолдуулан Говь-Алтай аймгийн Байгаль орчны газрын “Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хяналтын хэлтсийн дарга Б.Содмаа, амьтны асуудал хариуцсан мэргэжилтэн, судлаач Г.Олонбаатар нар Нийслэлийн ерөнхий боловсролын 115 дугаар сургуулийн сурагчдад Монгол бөхөнгийн судалгаа, хамгааллын ажлууд болон танин мэдэхүйн сургалтыг зохион байгууллаа.

Тэрээр илтгэлийн үеэр Монгол бөхөнгийн тархац нутгийн онцлог, амьдрах орчны нөхцөл, биологийн болон зан төлвийн онцлог шинж чанаруудыг дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд энэхүү ховордсон зүйл нь экосистемд ямар чухал үүрэг гүйцэтгэдгийг онцлон хүргэлээ. Мөн уур амьсгалын өөрчлөлт, хууль бус агнуур, бэлчээрийн доройтол зэрэг тулгамдаж буй аюул заналхийлэл, тэдгээрийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй хамгааллын арга хэмжээ, бодлогын талаар бодит жишээ, судалгааны үр дүнд тулгуурлан мэдээлэл өгсөн юм.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд хийгдсэн судалгааны ажлуудын үр дүнгээс хуваалцаж, Монгол бөхөнгийн тоо толгой, тархацын өөрчлөлт, хамгааллын үр нөлөөний талаар сонирхолтой баримтуудыг танилцууллаа.

Энэхүү сургалт, илтгэлд Нийслэлийн ерөнхий боловсролын 115 дугаар сургуулийн ахлах болон дунд ангийн 150 гаруй сурагч идэвхтэй хамрагдаж, асуулт хариултын хэсэгт оролцон өөрсдийн мэдлэгийг бататгаж, байгаль хамгааллын ач холбогдлыг илүү гүнзгий ойлгож авсан байна.

Ийнхүү уг арга хэмжээ нь сурагчдын байгаль орчны боловсролыг нэмэгдүүлэх, ховордсон амьтдыг хайрлан хамгаалах хандлагыг төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.

Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар

WWF Mongolia

Өмнөх мэдээлэл
ФОТО: Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаас... /2026.04.23/ #Parliament126 #MongolianParliament
Дараагийн мэдээлэл
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар: Манай Говь-Алтайд сурагчдын боловсролын чанар эрс сайжирсан. Зарим талаараа улаанбаатарын хүүхдүүдээс ч илүү байна. Тухайлбал, ОУ-ын "дроне-кодчлол"-ын тэмцээнээс Манай аймгийн хүү ДЭЛХИЙН АВАРГА болсон нь бахархам амжилт. О

Төстэй мэдээлэл: