Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын шинээр томилогдсон захирал М.Бадамлянхуа Говь-Алтайд ажиллаж, байгаль хамгааллын ажлын үр дүнтэй танилцуулав

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) Монгол дахь хөтөлбөрийн газрын шинээр томилогдсон захирал М.Бадамлянхуа, гавьяаны амралтад гарч буй захирал Д.Батболд, мөн Ирвэстэй нутгийн ирээдүй төслийн зохицуулагч Ц.Уранчимэг нар Говь-Алтай аймагт ажиллаж, шинэ захиралд орон нутагт хэрэгжүүлсэн байгаль хамгааллын ажлын явц, үр дүнг танилцууллаа.
Уулзалтаар тус газрын зүгээс хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн томоохон ажлууд, хүрсэн үр дүнгийн дэлгэрэнгүй танилцуулга хийж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг танилцууллаа. Үүнд
• Гадаргын усны нөөцийг нэмэгдүүлэх, хамгаалах, хуримтлуулах
• Орон нутгийн иргэд, хүүхэд багачуудад экологийн боловсрол олгох
• Говь-Алтай аймгийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөгөөг хэрэгжүүлэх
• Хашиж хамгаалсан булгуудын урсгал нэвчих талбай нэмэгдсэн үр дүнгээр, Усны сан бүхий газрын эх бүрдэх хэсэг, усны сан бүхий газрыг хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдүүлэх зорилгоор орон нутгийн тусгай хамгаалалтад авч, менежментийг сайжруулах зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэх санал тавилаа

Тус уулзалт нь байгаль хамгааллын ажлын үр нөлөөг нэмэгдүүлэх, орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл үлдээх