Үндсэн агуулга руу шилжих
2026.11.04 Говь-Алтай
Орхон -2° USD 3599.71▲EUR 4030.96▲CNY 539.57▼RUB 44.19▼KRW 2.69▲
Нийгэм

НҮБ-ЫН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ АЙЛЧИЛЛАА

НҮБ-ЫН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ АЙЛЧИЛЛАА НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Яап ван Хиердэн, гэргий Маяадеви ван Хиердэн-Сьюнат нар Говь-Алтай аймагт ажиллаа. Тэд НҮБ-аас тус аймагт хэрэгжүүлж буй хамтын ажиллагаатай танилцах, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор айлчиллаа.

Khishigee R 1 мин унших 30 0
НҮБ-ЫН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ АЙЛЧИЛЛАА

НҮБ-ЫН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ АЙЛЧИЛЛАА

НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Яап ван Хиердэн, гэргий Маяадеви ван Хиердэн-Сьюнат нар Говь-Алтай аймагт ажиллаа. Тэд НҮБ-аас тус аймагт хэрэгжүүлж буй хамтын ажиллагаатай танилцах, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор айлчиллаа.

Уулзалтын үеэр аймгийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл аймгийн хөгжлийн хөтөлбөрүүд, тэр дундаа хүний хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг танилцууллаа. Мөн НҮБ-ын олон талт хамтын ажиллагаа, ялангуяа НҮБ-ын Хүүхдийн сангийн хөрөнгө оруулалт Алтай нутгийн хүүхэд багачуудын хөгжилд чухал дэмжлэг болж байгааг онцлов.

Түүнчлэн цаашид олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн, үр дүнтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл үлдээх