Search

Shopping cart

Saved articles

You have not yet added any article to your bookmarks!

Browse articles

GDPR Compliance

We use cookies to ensure you get the best experience on our website. By continuing to use our site, you accept our use of cookies, Privacy Policy, and Terms of Service.

АЛТАЙ ХОТЫН УС ХАНГАМЖ, ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

АЛТАЙ ХОТЫН УС ХАНГАМЖ, ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Алтай хотын иргэдийн суурь үйлчилгээ болох ундны усан хангамж, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцах, нөхцөл байдалд хяналт тавих зорилгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид ажиллалаа.Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүд болох Э.Энхболд, Б.Туул, Т.Рэнцэнпүрэв, Хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хорооны гишүүд М.Алтангэрэл, Б.Цэдэвсүрэн, Н.Золжаргал, Э.Пүрэвжав, мөн аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэбат болон холбогдох албан хаагчид оролцов.

Ажлын хүрээнд “Ундарга-Алтай” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдал, эдийн засгийн үр ашиг, тулгамдаж буй асуудлуудтай танилцаж, цаашид орон нутгийн түвшинд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг тодорхойлон, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгөхөөр болов.

Шалгалтын үеэр иргэдийг стандартын шаардлага хангасан цэвэр усаар хангаж буй байдал, усны эх үүсвэрийн хамгаалалт, эрүүл ахуйн бүсийн хэрэгжилтийг үнэлж, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ. Түүнчлэн зөөврийн худгуудын эрүүл ахуй, стандартын хэрэгжилтэд онцгой анхаарал хандуулж, сайжруулах шаардлагатай асуудлуудыг хөндөн ярилцав.

Цаашид “Ундарга-Алтай” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, тулгамдсан асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэн, аймгийн ИТХ-аар хэлэлцэх асуудлуудыг бодит үр дүнд хүргэхэд анхаарч ажиллахаар боллоо.

Өмнөх мэдээлэл
Их ногооны эхлэл энэ дээ Бугат
Дараагийн мэдээлэл
РУБИК ШООНЫ АЙМГИЙН АВАРГУУД ТОДОРЛОО

Төстэй мэдээлэл: