АЛТАЙ ХОТЫН ТӨВИЙН ҮЕРИЙН ДАЛАНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, ЗАСАН САЙЖРУУЛАХ АЖИЛ ХИЙГДЭЖ ДУУСЛАА.
Шар усны үер буух эрсдэл суурин газруудад их байдаг. Тус эрсдлээс урьдчилан сэргийлэх, хог хаягдлыг бууруулах зорилгоор Алтай хотын төвийн үерийн даланг цэвэрлэх, засан сайжруулах ажлыг хийж дууслаа.
Тус ажлыг "ГОО АЙРОГ ЛОКИГ" компани гүйцэтгэсэн бөгөөд үерийн далангийн хог хаягдал, сул шороо, эвдэрсэн зам талбай, ус зайлуулах шугам, хоолой, таг гольцоог засварлаж шинээр суулгаж дууслаа.
ДАРААХ ЧИГЛЭЛИЙН АЖЛЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ
Паркын ар-1840м
Хөгжил хорооллын засмал дагуу-1180м
Алтай Улайстайн эрчим хүч ТӨХК-1800м
Хасагт хайрханы гудамж-800м
Баяншанд, Индэрт, Баянхайрхан багуудын дамжин өнгөрөх-4300м
Шинэ-Алтай зах, Жаргалант багаар дамжин өнгөрх үерийн далан болон 2 байршлын ус зайлуулах шугам хоолойн засвар үйлчилгээ, таг гольцоог байрлууллаа.
Мөн Паркийн арын сувагт 25м хэсэгт үерийн далангийн хавтанг нөхөж эрсдэлгүй болголоо.


Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл үлдээх