Үндсэн агуулга руу шилжих
2026.11.04 Говь-Алтай
Орхон -2° USD 3599.71▲EUR 4030.96▲CNY 539.57▼RUB 44.19▼KRW 2.69▲
Нийгэм

Говь-Алтай аймгийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарсан уулзалт зохион байгууллаа

Говь-Алтай аймгийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарсан уулзалт зохион байгууллаа Говь-Алтай аймгийн прокурорын газраас аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг болон тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагуудын төлөөлөлтэй хамтарсан уулзалтыг зохион байгуулж, замын хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр мэдээлэл солилцов. Уулзалтаар Эрүүгийн хуулийн 27.

Khishigee R 1 мин унших 52 0
Говь-Алтай аймгийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарсан уулзалт зохион байгууллаа

Говь-Алтай аймгийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарсан уулзалт зохион байгууллаа

Говь-Алтай аймгийн прокурорын газраас аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг болон тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагуудын төлөөлөлтэй хамтарсан уулзалтыг зохион байгуулж, замын хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр мэдээлэл солилцов.

Уулзалтаар Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг болон Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих” зөрчлийн 2024–2026 оны 1 дүгээр улирлын нөхцөл байдлын судалгааг танилцууллаа.

Судалгаанаас харахад шүүхэд шилжүүлсэн хэрэг болон бүртгэгдсэн зөрчлийн дунд дээрх төрлийн зөрчил өндөр хувийг эзэлж байгаа нь урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг харуулж байна.

Иймд жолооч бэлтгэх сургалтын байгууллагуудын сургалтын төлөвлөгөөнд холбогдох гэмт хэрэг, зөрчил, тэдгээрийн эрх зүйн хариуцлагын талаар тусгайлсан сургалт оруулах, мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдэв.

Мөн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 6 жолооч бэлтгэх сургалтын байгууллагын шалгалтын сорилд хууль эрх зүйн мэдлэгийн асуулт нэмэх саналыг Авто сургуулиудын холбооны төв зөвлөлд хүргүүлэхээр тогтлоо.

Энэхүү хамтын ажиллагаа нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл үлдээх