ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ, САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн гишүүдийн хамтын ажиллагааг сайжруулах, мэдээ мэдээллээр хангах, гишүүдийн зөвлөлдөх, санал солилцох уулзалт зохион байгуулагдлаа.
Тус уулзалтад Есөнбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Бат-Орших, Засаг дарга Н.Золжаргал, Тамгын газрын дарга Ж.Батцэцэг болон багийн засаг дарга нар, нийгмийн ажилтнууд оролцлоо.
Мөн тус уулзалтад аймгийн цагдаагийн газраас Есөнбулаг сумын хэсгийн байцаагч, хэсгийн төлөөлөгч, олон нийтийн цагдаа нар оролцож хамтран ажиллах чиглэл, төлөвлөгөө саналыг хэлэлцлээ. Тус уулзалтад оролцогчдод аймгийн "Цагдаагийн газар"-ын "Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасаг"-ийн дарга, цагдаагийн хошууч С.Мөнхнайрамдал 2026 оны гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээ мэдээлэл, тоон үзүүлэлтүүд, цаашид анхаарах зүйлийн талаар мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл үлдээх