Үндсэн агуулга руу шилжих
2026.11.04 Говь-Алтай
Орхон -2° USD 3599.71▲EUR 4030.96▲CNY 539.57▼RUB 44.19▼KRW 2.69▲
Нийгэм

БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.БААСАНДАМБААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.БААСАНДАМБААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА Монгол Улсын Ерөнхийлөгчийн цэргийн бодлогын зөвлөх, Батлан хамгаалахын дэд сайд, хошууч генерал Д.

Khishigee R 2 мин унших 40 0
БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.БААСАНДАМБААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.БААСАНДАМБААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн цэргийн бодлогын зөвлөх, Батлан хамгаалахын дэд сайд, хошууч генерал Д.Баасандамбаар ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллалаа.

Ажлын хэсэг нь аймгийн Засаг даргын Батлан хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр Батлан хамгаалахын сайдтай байгуулсан хамтран ажиллах жилийн үйл ажиллагааны гэрээ, аймаг, сумын орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөний хэрэгжилт, явц, үр дүн, үр нөлөөг судлах, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаа, батлан хамгаалах бодлого, орон нутгийн хамгаалалтын эрх зүйн шинэчлэлийг орон нутагт сурталчлах зорилготой ажиллав.

Айлчлалын хүрээнд аймгийн төрийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, санал солилцон “Цогц батлан хамгаалах бодлого”, “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратегийн үндэс” сэдвээр илтгэл, мэдээлэл хийлээ.

Мөн Говь-Алтай аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлага, алба хаагчидтай уулзалт зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2026 оныг “Залуу офицеруудын хөгжлийн жил”, Батлан хамгаалах салбарыг “Хүн төвтэй хөгжил, шинэчлэлийн жил” болгон зарласантай холбогдуулан хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар болон “Хүн төвтэй хөгжил” сэдвийн хүрээнд илтгэл мэдээлэл өглөө.

Арга хэмжээний төгсгөлд Батлан хамгаалахын дэд сайд, хошууч генерал Д.Баасандамба төрийн цэргийн байгууллагын удирдлагуудад өөрийн эрдмийн бүтээл болох “Цэргийн сургалтын онол, арга зүйн үндэс” номоо гардуулж, аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор Starlink төхөөрөмж хүлээлгэн өглөө.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар болон холбогдох албаны бусад төлөөлөгчид багтсан байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл үлдээх