“АЛТАЙГАА НОМТОЙ ХОТ БОЛГОЁ” аянд Есөнбулаг сумын 1 дүгээр сургуулийг 1976 онд төгссөн Дүгэрээ багшын шавь нар хандивт нэгдлээ
Говь-Алтай аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Алтайгаа номтой хот болгоё” 10000 ном цуглуулж аймгийн нийтийн номын сан болон сумдын номын сангуудад өгөх номын сангийн сан хөмрөгийг баяжуулах номын хандивын аянд нэгдсэнд талархал илэрхийлье
ЭРХЭМ ТАНЫ ХАНДИВЛАХ НОМЫГ
Говь-Алтай аймагт нийтийн номын сангийн байранд хүлээн авна. Холбоо барих 80521827, 95755629
Улаанбаатар хотод холбоо барих: 99083507,99911874, 95755629
Чингисийн талбайд 2026.05 сарын 15,16,17-ний өдрүүдэд Номын баяр дээр хүлээн авна.
Сумдад ном өгөх- Сумын соёлын төвийн номын санчдаа өгнө.
“Алтайгаа номтой болгоё” 10000 ном цуглуулах аян 2026.05.04-нээс 2026.05.22 хүртэл үргэлжилнэ.
Эрхэм таныг номын хандивын аянд нэгдэхийг уриалж байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл үлдээх