Search

Shopping cart

Saved articles

You have not yet added any article to your bookmarks!

Browse articles

GDPR Compliance

We use cookies to ensure you get the best experience on our website. By continuing to use our site, you accept our use of cookies, Privacy Policy, and Terms of Service.

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГААС ОЛГОХ ЖИЖИГ ЗЭЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГААС ОЛГОХ ЖИЖИГ ЗЭЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Жижиг зээлийг банкаар дамжуулан олгох үйл ажиллагаанд сонгон шалгаруулалт зохион байгуулж, Хаан банк, Төрийн банк шалгарлаа.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан, Хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Батмагнай болон холбогдох албан хаагчид Хаан банк, Төрийн банкны төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, гэрээний нөхцөл, хэрэгжилтийн талаар санал солилцон, хамтран ажиллах гэрээг байгууллаа.

 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийг иргэдэд жилийн 7 хувийн хүүтэй, 36 хүртэл сарын хугацаатайгаар олгоно.

 Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчинд – 20 хүртэл сая төгрөг

 Нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн, гадаадаас эх орондоо эргэн ирсэн иргэнд–40 хүртэл сая төгрөг

 Бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид – 50 хүртэл сая төгрөгийн санхүүжилт олгоно.

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн хүрээнд малын гаралтай түүхий эд арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжихэд анхаарч ажиллана.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн жижиг зээл нь иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, өрхийн орлогыг тогтворжуулах, шинэ ажлын байр бий болгох, орон нутгийн эдийн засгийг дэмжих бодит хөрөнгө оруулалт юм

Өмнөх мэдээлэл
“АЛТАЙГАА НОМТОЙ ХОТ БОЛГОЁ” аянд Есөнбулаг сумын 1 дүгээр сургуулийг 1976 онд төгссөн Дүгэрээ багшын шавь нар хандивт нэгдлээ
Дараагийн мэдээлэл
Э.БАТШУГАР: ЭМНЭЛГҮҮД ҮЗЭЭГҮЙ ИРГЭНЭЭ ҮЗСЭН ГЭЖ ТЭМДЭГЛЭЭД ГҮЙЦЭТГЭЛИЙН САНХҮҮЖИЛТ АВДАГ БАЙСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ БАЙНА.

Төстэй мэдээлэл: