”БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР"
МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" тарих үндэсний хөдөлгөөн Говь-Алтай аймагт “108 сая мод тарьж ургуулах арга хэмжээ”, хаврын Тэрбум мод тарих үндэсний өдрийг хүрээнд нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэд өргөнөөр оролцож аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Эрдэнэжаргал, Бүс нутгийн хөгжил хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Чинзориг нар мод тарих өдрийн үйл ажиллагааг албан ёсоор нээж үг хэллээ.
Алтай хотын төвд хаврын тэрбум мод тарих өдрийн хүрээнд аж ахуйн нэгж албан байгууллагын гадна талбай, улсын чанартай зам дагуу нийтийн эзэмшлийн гудамж талбайд хайлаас, шар хуайс, улиас зэрэг 12000 ширхэг мод бут тарих ажлыг зохион байгуулж байна. Мөн аж ахуйн нэгж албан байгууллага, иргэдийг тарьсан модоо усалж арчилж ургуулах уриалга гаргаж ажиллалаа.


Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл үлдээх