“LEAD THE LEADERS” МАНЛАЙЛЛЫН ЦОГЦ СУРГАЛТ ЗАВХАН, ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Монгол Ардын Нам орон нутгийн намын байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, аймаг сумдын удирдах ажилтнуудын манлайлал, ур чадварыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Завхан, Говь-Алтай аймагт “LEAD THE LEADERS” улс төрийн манлайллын цогц сургалтыг амжилттай зохион байгуулж, оролцогчдод сертификат гардууллаа.
Сургалтад: Аймаг, сумдын намын хороодын удирдлагууд ИТХ дахь МАН-ын бүлгийн төлөөлөгчид Дэргэдэх ТББ-ын тэргүүнүүд Хяналтын зөвлөлийн гишүүд оролцов.
Сургалтын хүрээнд: Манлайллын ур чадвар, шинэ чиг хандлага Хиймэл оюуныг ашиглан бүтээмжээ нэмэгдүүлэх аргачлал Улс төрийн үзэл баримтлал ба шилжилт Гишүүн төвтэй E4 стратеги, “Чөлөөлье” санаачилга зэрэг сэдвээр мэдлэг, ойлголт олголоо.
“LEAD THE LEADERS” сургалт нь орон нутгийн удирдлагын манлайлал, хамтын ажиллагаа, шинэ үеийн улс төрийн оролцоог бэхжүүлэхэд чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ болж байна.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл үлдээх