Үндсэн агуулга руу шилжих
2026.11.04 Говь-Алтай
Орхон -2° USD 3599.71▲EUR 4030.96▲CNY 539.57▼RUB 44.19▼KRW 2.69▲
Нийгэм

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ЧИНБАТ ГИДЦГ-ЫН “Б” ХЭСЭГТ АЖИЛЛАЖ БАЙНА

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ЧИНБАТ ГИДЦГ-ЫН “Б” ХЭСЭГТ АЖИЛЛАЖ БАЙНА Аймгийн Засаг дарга Гомбосүрэнгийн Чинбат ХБНГУ-ын Бундестагийн гишүүн асан Манфрэд Грунд, Монгол дахь Конрад-Аденауэр сангийн суурин төлөөлөгч Виктор Франк, хөтөлбөрийн менежер Сүхбат нарын хамт Говийн Их Дархан Цаазат Газрын “Б” хэсэгт ажиллаж байна.

Khishigee R 1 мин унших 40 0
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ЧИНБАТ ГИДЦГ-ЫН “Б” ХЭСЭГТ АЖИЛЛАЖ БАЙНА

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ЧИНБАТ ГИДЦГ-ЫН “Б” ХЭСЭГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Аймгийн Засаг дарга Гомбосүрэнгийн Чинбат ХБНГУ-ын Бундестагийн гишүүн асан Манфрэд Грунд, Монгол дахь Конрад-Аденауэр сангийн суурин төлөөлөгч Виктор Франк, хөтөлбөрийн менежер Сүхбат нарын хамт Говийн Их Дархан Цаазат Газрын “Б” хэсэгт ажиллаж байна.

Уулзалт, ажлын үеэр Монгол Улсад хэрэгжиж буй байгаль хамгаалал, биологийн олон янз байдлыг хадгалах төслүүдээс хамгийн үр дүнтэй хэрэгжиж буй төслийн нэг болох “Тахь нутагшуулах төсөл”-ийн хэрэгжилт, үр дүнтэй танилцлаа.

Говь-Алтай аймгийн Бугат сумын нутаг Тахийн талд өдгөө 300 гаруй толгой тахь нутагшиж байна. Энэ жил нийт 70 гаруй гүү унагалахаас одоогийн байдлаар 12 гүү унагалж, төлүүд бүрэн бойжиж байгаа нь төслийн үр дүн, байгаль хамгааллын ажлын бодит илэрхийлэл болж байна.

 Байгалийн өвөө хамгаалж, дэлхийд ховордсон амьтдыг нутагшуулан өсгөж буй энэхүү төсөл нь Монгол Улсын байгаль хамгааллын салбарын онцлох ажлуудын нэг хэвээр байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл үлдээх