УЛСЫН БАЙЦААГЧДЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА
“Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан хаагчийг чадавхжуулах нь” сэдэвт сургалт Улаанбаатар хотод 2 өдрийн турш зохион байгуулагдаж байна.
Сургалтын хүрээнд байгаль орчны хууль тогтоомжийн өөрчлөлт, шинэчлэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал, нотлох баримт бүрдүүлэх, байгаль орчны хохирол тооцох, нөхөн төлбөр ногдуулах, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зүй, мөн зөрчил шалган шийдвэрлэх цахим системийг ашиглах чиглэлээр онол, практик хосолсон сургалт, мэдээллийг зохион байгуулж байна.
Тус сургалтад Говь-Алтай аймгаас Байгаль орчны газар, ГИДЦГ-ын А хэсэг, Б хэсгийн хамгаалалтын захиргаа, Монгол элсний тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны төлөөллүүд хамрагдан оролцож байна.
Мөн оролцогчдыг бүсчлэн хувааж, бодит кейс дээр ажиллуулах, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, харилцан туршлага солилцох арга хэмжээг хэрэгжүүлж байгаа нь сургалтын үр өгөөжийг нэмэгдүүлж, практикт суурилсан үр дүнтэй сургалт болж байна.
Энэхүү сургалт нь байгаль орчны хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх, улсын байцаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл үлдээх