ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨЛ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Гадаад харилцааны яамны Баруун бүс хариуцсан зохицуулагч Б.Ганхуяг тэргүүтэй, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суухаар томилогдсон Элчин сайд Ж.Оюунбаатар болон яамны холбогдох газар, нэгжийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг 2026 оны 3 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Говь-Алтай аймагт ажиллаж байна.

Аймгийн Засаг дарга Г.Чинбат тус ажлын хэсгийг хүлээн авч уулзан, орон нутагт хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулж, харилцан санал солилцлоо.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Говь-Алтай аймгийн Түр хамгаалах байр, Эрүүл мэндийн газарт зочилж, үйл ажиллагаатай нь танилцав.

Мөн аймгийн ИТХ-ын ажлын алба, Засаг даргын Тамгын газар, агентлагуудын удирдлагууд болон сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарт зориулан гадаад бодлогын нэгдмэл байдал, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарах асуудал, дипломат ёслолын чиглэлээр сургалт зохион байгууллаа.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл үлдээх