Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын олон нийтийн хэлэлцүүлэг Говь-Алтай аймагт амжилттай зохион байгуулагдаж байна.
Өнөөдрийн хэлэлцүүлгийн гол зорилго нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэж байна. Мөн Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг орон нутгийн иргэд, мэргэжлийн байгууллагууд, төрийн байгууллагууд болон бусад оролцогч талуудын хамтын оролцоотойгоор хэлэлцэж, саналыг тусгах чухал ач холбогдолтой юм.
Тус хэлэлцүүлэгт:
Говь-Алтай Аймгийн Засаг Даргын Тамгын Газар
Байгаль орчны газар
Сум дундын ойн анги
Байгаль орчны салбарын мэргэжлийн байгууллагуудын
Хүнс хөдөө аж ахуйн газар, Сумдын ИТХ, ЗДТГ байгаль орчны байцааггч, байгаль хамгаалагч, мод үржүүлгийн газар, иргэдийг хамруулан 60 гаруй төлөөлөл оролцож байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл үлдээх