Үндсэн агуулга руу шилжих
2026.11.04 Говь-Алтай
Орхон -2° USD 3599.71▲EUR 4030.96▲CNY 539.57▼RUB 44.19▼KRW 2.69▲
Нийгэм

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ХАМТРАН ҮЗҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА.

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ХАМТРАН ҮЗҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА. Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээт иргэдэд Улсын бүртгэлийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй газар дээр нь очиж хүргэх үйлчилгээг Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлэх аяны танилцуулга уулзалт арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Khishigee R 1 мин унших 43 0
УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ХАМТРАН ҮЗҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА.

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ХАМТРАН ҮЗҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА.

Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээт иргэдэд Улсын бүртгэлийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй газар дээр нь очиж хүргэх үйлчилгээг Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлэх аяны танилцуулга уулзалт арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Тус уулзалтад Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Г.Чүлтэмжамц, Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Батцэцэг болон багийн Засаг дарга нар, нийгмийн ажилтнууд, бусад холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

ЭНЭХҮҮ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛСНААР:

Төрийн үйлчилгээг зайлшгүй очиж хүргэх шаардлагатай өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээт, орон гэргүй иргэдийн судалгааг шинэчлэн гаргах,

Улсын бүртгэлийн явуулын үйлчилгээг зохион байгуулах,

Иргэдэд мэдээлэл, зөвлөгөө хүргэх, тэдний санал бодлыг сонсох

Иргэний бичиг баримтын зөрчил арилгах

Зорилтод иргэдийн эрх хангагдаж тэдэнд төрийн үйлчилгээг ТЭГШ, ХҮРТЭЭМЖТЭЙ хүргэх нөхцөл бүрдэх юм.

Тус арга хэмжээ нь хамтарсан арга удирдамжийн дагуу хэрэгжих бөгөөд 2026 оны 04 дүгээр сарын 13-наас эхлэн 05 дугаар сарын 28-ны өдрийг дуустал явагдана.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл үлдээх