Үндсэн агуулга руу шилжих
2026.11.04 Говь-Алтай
Орхон -2° USD 3599.71▲EUR 4030.96▲CNY 539.57▼RUB 44.19▼KRW 2.69▲
Нийгэм

ЕСӨНБУЛАГ СУМААС 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН "ЦЭРЭГ ТАТЛАГЫН КОМИСС"-ООР ОРОХ ИДЭРЧҮҮД ШИНЖИЛГЭЭНДЭЭ ХАМРАГДАЖ БАЙНА.

ЕСӨНБУЛАГ СУМААС 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН "ЦЭРЭГ ТАТЛАГЫН КОМИСС"-ООР ОРОХ ИДЭРЧҮҮД ШИНЖИЛГЭЭНДЭЭ ХАМРАГДАЖ БАЙНА. Аймгийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/168 дугаар захирамж, сумын Засаг даргын 2026 оны 04 дугаар сарын 06-ны өдрийн А/87 дугаар захирамжаар тус оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 09:00 цагаас Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн …

Khishigee R 1 мин унших 35 0
ЕСӨНБУЛАГ СУМААС 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН "ЦЭРЭГ ТАТЛАГЫН КОМИСС"-ООР ОРОХ ИДЭРЧҮҮД ШИНЖИЛГЭЭНДЭЭ ХАМРАГДАЖ БАЙНА.

ЕСӨНБУЛАГ СУМААС 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН "ЦЭРЭГ ТАТЛАГЫН КОМИСС"-ООР ОРОХ ИДЭРЧҮҮД ШИНЖИЛГЭЭНДЭЭ ХАМРАГДАЖ БАЙНА.

Аймгийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/168 дугаар захирамж, сумын Засаг даргын 2026 оны 04 дугаар сарын 06-ны өдрийн А/87 дугаар захирамжаар тус оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 09:00 цагаас Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн "СПОРТ заал"-нд зохион байгуулагдана.

Одоогийн байдлаар Есөнбулаг сумаас тус оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын комиссоор орох 43 иргэн хуваарийн дагуу аймгийн нэгдсэн эмнэлэг дээр шинжилгээндээ хамрагдаж байна.

Цэрэг татлагын комиссоор орох идэрчүүдийн шинжилгээг 04-р сарын 15, 16-ны өдрүүдэд авах тул та бүхэн шинжилгээндээ идлэвхтэй хамрагдана уу.

1.Зүрхний бичлэг /Нэгдсэн эмнэлэг/

2. Цээжний зураг /Нэгдсэн эмнэлэг/

3.Цусны дэлгэрэнгүй /Нэгдсэн эмнэлэг/

4. Хэвлийн чанд авиан оношилгоо /Нэгдсэн эмнэлэг/

5. Шээсний ерөнхий шинжилгээ /өөрийн харьяа ӨЭМТ/

6.БЗХӨ-ний шинжилгээ /өөрийн харьяа ӨЭМТ/

7.Элэгний В, С вирусын шинжилгээ /өөрийн харьяа ӨЭМТ/

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл үлдээх