Үндсэн агуулга руу шилжих
2026.11.04 Говь-Алтай
Орхон -2° USD 3599.71▲EUR 4030.96▲CNY 539.57▼RUB 44.19▼KRW 2.69▲
Нийгэм

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА. 2026 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага Есөнбулаг сумаас эхлэн зохион байгуулагдаж байна.

Khishigee R 1 мин унших 384 0
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2026 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага Есөнбулаг сумаас эхлэн зохион байгуулагдаж байна. Цэрэг татлагыг комиссоор тус сумын 10 багийн 90 гаруй цэргийн насны идэрчүүд орж байна.

Хугацаат албаны цэрэг татлагыг зохион байгуулж буй явдал нь цэргийн алба хаах замаар эх орноо батлан хамгаалах, цаашлаад залуучуудын эрүүл чийрэг бие бялдар, сэтгэлзүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлэх, улс орныг батлан хамгаалах чадварыг сайжруулан дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангах зорилготой юм.

ЦЭРГИЙН ЗАРЛАН ДУУДАХ ХУУДАС АВСАН ИРГЭН ТА

1. Монгол улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний журамт үүргээ биелүүлэн заасан газар, тогтоосон хугацаанд цэрэг татлага явагдах байранд ирж иргэний үүргээ биелүүлэх;

2. Зарлан дуудах мэдэгдэл аваад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цэрэг татлагаар ороогүй иргэнийг зөрчлийн тухай хуулийн 15.17.1 дэх хэсэг, цэргийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасны дагуу хуулийн хариуцлага хүлээлгэх болохыг мэдэгдье.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний журамт үүргээ биелүүлж, ХАРИУЦЛАГАТАЙ иргэн байцгаая

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл үлдээх