Үндсэн агуулга руу шилжих
2026.11.04 Говь-Алтай
Орхон -2° USD 3599.71▲EUR 4030.96▲CNY 539.57▼RUB 44.19▼KRW 2.69▲
Нийгэм

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА. Аймгийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/168 дугаар захирамж, сумын Засаг даргын 2026 оны 04 дугаар сарын 06-ны өдрийн А/86 дугаар захирамжаар тус оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага зохион байгуулагдана.

Khishigee R 2 мин унших 38 0
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Аймгийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/168 дугаар захирамж, сумын Засаг даргын 2026 оны 04 дугаар сарын 06-ны өдрийн А/86 дугаар захирамжаар тус оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага зохион байгуулагдана.

2026 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар орох Есөнбулаг сумын 18-26 насны цэргийн зарлан дуудах хуудас хүлээн авсан идэрчүүд 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 09:00 цагт Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн "СПОРТ заал"-нд бэлэн байна уу.

Цэрэг татлагын комиссоор орохоор ирэхдээ дараах шинжилгээг өгсөн байна. Цэргийн зарлан дуудах хуудас хүлээн авсан идэрчүүд 2026.04.15, 16-ны өдрүүдэд дараах шинжилгээнүүдийг өгсөн байна.

1.Зүрхний бичлэг /Нэгдсэн эмнэлэг/

2. Цээжний зураг /Нэгдсэн эмнэлэг/

3.Цусны дэлгэрэнгүй /Нэгдсэн эмнэлэг/

4. Хэвлийн чанд авиан оношилгоо /Нэгдсэн эмнэлэг/

5. Шээсний ерөнхий шинжилгээ /өөрийн харьяа ӨЭМТ/

6.БЗХӨ-ний шинжилгээ /өөрийн харьяа ӨЭМТ/

7.Элэгний В, С вирусын шинжилгээ /өөрийн харьяа ӨЭМТ/

Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн та Монгол улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний журамт үүргээ биелүүлэн заасан газар, тогтоосон хугацаанд сумын цэрэг татлага явагдах байранд ирж иргэний үүргээ биелүүлэх; Зарлан дуудах мэдэгдэл аваад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цэрэг татлагаар ороогүй иргэнийг зөрчлийн тухай хуулийн 15.17.1 дэх хэсэг, цэргийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасны дагуу хуулийн хариуцлага хүлээлгэх болохыг мэдэгдье.

Иргэн дараах баримт бичгийг бүрдүүлнэ.

Үүнд:

• Иргэний үнэмлэх;

• Цэргийн үүрэгтний үнэмлэх

;• Нийгмийн даатгалын дэвтэр, байхгүй бол 3х4 харьцаатай цээж зураг, дэвтрийн үнэ ;

• Сурч байгаа сургуулийн тодорхойлолт, оюутны үнэмлэх, сургалтын төлбөр төлсөн хуулбарын хамт;

• Гадаадад сурч байгаа бол ар гэрийн төлөөлөл нь "Виз-ний хуулбар, сүүлийн штампны хуулбар" авчрах;* Эрүүл мэндийн даатгалыг төлсөн байх.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний журамт үүргээ биелүүлж, ХАРИУЦЛАГАТАЙ иргэн байцгаая.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл үлдээх