“АУЦТС” ТӨХК Мэргэжлийн манлайлал, чадварын марафон – Ажил мэргэжлийн уралдаан-2026 амжилттай болж өндөрлөлөө
Ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэжлийн манлайллыг дэмжих зорилготой тус уралдаанд дараах багууд амжилттай оролцож шагналт байр эзэллээ.
Э.Жамъян ахлагчтай “Тэг осол” баг

Б.Онон ахлагчтай “Safety 11” баг

Л.Золжаргал ахлагчтай “Eco Energy” баг

Эрдэнэтогтох ахлагчтай “No Risk” баг

Арга хэмжээг хааж "АУЦТС" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэдэвсүрэн хэлсэн үгэндээ хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт, дүрэм журмыг чанд мөрдөх, шилдэг туршлага хуваалцах, шинэ санал санаачилгыг дэмжих, тулгамдсан асуудлыг хамтын оролцоотой шийдвэрлэх, багийн ажиллагаа болон байгууллагын соёлыг бэхжүүлэх ач холбогдолтой арга хэмжээ болсныг онцлон тэмдэглэлээ.
Мөн нийт хамт олондоо аюулгүй ажиллагааг ажлын байрны өдөр тутмын хэвшил болгож, осол эрсдэлгүй, хариуцлагатай хамт олон болж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Аюулгүй ажиллагаа – Хариуцлагатай хамт олон
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл үлдээх