Үндсэн агуулга руу шилжих
2026.11.04 Говь-Алтай
Орхон -2° USD 3599.71▲EUR 4030.96▲CNY 539.57▼RUB 44.19▼KRW 2.69▲
Нийгэм

Инженер болоод нутагтаа ирнэ – Ирээдүйг хамтдаа бүтээе! Ажил мэргэжлийн онцлогийг танилцуулах өдөрлөг амжилттай болж байна

Инженер болоод нутагтаа ирнэ – Ирээдүйг хамтдаа бүтээе! Ажил мэргэжлийн онцлогийг танилцуулах өдөрлөг амжилттай болж байна Өнөөдөр Аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг “АУЦТС” ТӨХК хүлээн авч, эрчим хүчний салбарын үйл ажиллагаа, инженер мэргэжлийн онцлог болон ажлын орчныг газар дээр нь танилцууллаа. Сурагчид:  Төв оффис болон Дизель станцын үйл ажиллагаатай танилцаж,  Эрчим хүч үйлдвэрлэх, түгээх шат дамжлагыг бодитоор үзэж, …

Khishigee R 1 мин унших 39 0
Инженер болоод нутагтаа ирнэ – Ирээдүйг хамтдаа бүтээе! Ажил мэргэжлийн онцлогийг танилцуулах өдөрлөг амжилттай болж байна

Инженер болоод нутагтаа ирнэ – Ирээдүйг хамтдаа бүтээе! Ажил мэргэжлийн онцлогийг танилцуулах өдөрлөг амжилттай болж байна

Өнөөдөр Аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг “АУЦТС” ТӨХК хүлээн авч, эрчим хүчний салбарын үйл ажиллагаа, инженер мэргэжлийн онцлог болон ажлын орчныг газар дээр нь танилцууллаа.

Сурагчид:

 Төв оффис болон Дизель станцын үйл ажиллагаатай танилцаж,

 Эрчим хүч үйлдвэрлэх, түгээх шат дамжлагыг бодитоор үзэж,

 Инженер, техникийн ажилтнуудаас мэргэжлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл сонсож,

 Сонирхсон асуултаа шууд асууж, мэргэжлийн давуу тал, сорилт, хариуцлагын талаар үнэт туршлага хуваалцсан сайхан арга хэмжээ боллоо.

2024 оноос “АУЦТС” ТӨХК нь хүний нөөцийн бодлогын хүрээнд энэхүү өдөрлөгийг эхлүүлж,

 Мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх

 Залуу үеийг урамшуулан дэмжих

 Шинэ инженерүүдийг бэлтгэх суурийг тавьж ирсэн билээ.

Энэхүү арга хэмжээ нь сурагчдад ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход, орон нутгийн эрчим хүчний салбарын ач холбогдлыг ойлгоход чухал нөлөө үзүүлж, тэдний мэргэжлийн чиг баримжаанд бодит хувь нэмэр орууллаа.

Ирээдүйг бүтээх залуу инженерүүддээ амжилт хүсье!

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл үлдээх