Үндсэн агуулга руу шилжих
2026.11.04 Говь-Алтай
Орхон -2° USD 3599.71▲EUR 4030.96▲CNY 539.57▼RUB 44.19▼KRW 2.69▲
Нийгэм

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 341 ДҮГЭЭР АНГИЙН ШТАБЫН БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 341 ДҮГЭЭР АНГИЙН ШТАБЫН БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО Говь-Алтай аймагт Зэвсэгт хүчний 341 дүгээр анги шинээр байгуулагдаж, барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн оноос эхлэн үе шаттайгаар хэрэгжиж байна. 2025 онд цэргийн ангийн байр ашиглалтад орсон бол энэ онд штабын байрны барилгын ажил эхэлж, шав тавих ёслол зохион байгуулагдлаа.

Khishigee R 1 мин унших 52 0
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 341 ДҮГЭЭР АНГИЙН ШТАБЫН БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 341 ДҮГЭЭР АНГИЙН ШТАБЫН БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО

Говь-Алтай аймагт Зэвсэгт хүчний 341 дүгээр анги шинээр байгуулагдаж, барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн оноос эхлэн үе шаттайгаар хэрэгжиж байна. 2025 онд цэргийн ангийн байр ашиглалтад орсон бол энэ онд штабын байрны барилгын ажил эхэлж, шав тавих ёслол зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд аймгийн удирдлагууд, батлан хамгаалах салбар болон хүчний байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Арга хэмжээний нээлтийн үеэр аймгийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл үг хэлэхдээ цэргийн ангийн үйл ажиллагаа жигдэрч, аймаг орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалтад бодитой хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэлээ. Мөн орон нутгийн батлан хамгаалах салбарт томоохон ахиц, өөрчлөлт авчирч буй нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл үлдээх