Search

Shopping cart

Saved articles

You have not yet added any article to your bookmarks!

Browse articles

GDPR Compliance

We use cookies to ensure you get the best experience on our website. By continuing to use our site, you accept our use of cookies, Privacy Policy, and Terms of Service.

АН БҮЛЭГ: АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН МЭДЭЭЛЛИЙН СОНСОЖ БАЙНА

АН БҮЛЭГ: АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТУХАЙ ХУУЛИЙН МЭДЭЭЛЛИЙН СОНСОЖ БАЙНА

УИХ дахь Ардчилсан намын бүлэг 2026 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн ээлжит хуралдаанаараа хоёр асуудлыг хэлэлцэж байна.

1.Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга мэдээлэл сонслоо. УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, болон салбарын мэргэжилтнүүд мэдээлэл өгч гишүүдийн асуултад хариуллаа. Гишүүдийн зүгээс манай улс гадаад хөрөнгө оруулагчдадаа ямар нэгдсэн мэдээлэл өгч байгаа тухай, нийт тусгай хамгаалалттай газар нутгийн хэдэн хувьд нь зөвшөөрөл олгосон байгаа талаар асуулт асуулаа. Монгол Улсын эдийн засгийн дийлэнхийг бүрдүүлдэг энэ салбарт хууль эрхзүйн хүрээнд шинэчлэх олон асуудал байгааг ч сануулав. Мөн нэмэлт өөрчлөлт гэхээс илүү дахин өргөн мэдүүлж салбарын асуудлаа бүхлээр нь бодлоготойгоо нийлүүлэн томоохон өөрчлөлт хийх шаардлагатайг онцоллоо.

2. УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин нарын 2 гишүүн 2025.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх” мэдээллийг сонсоно. Танилцуулга мэдээллийг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав гишүүдэд танилцуулна. Ардчилсан намын бүлгээс тодорхой мэдээлэл авах шаардлагатай гэж үзэн тус хуулийн төсөлд 4-р сарын 23-ний Нэгдсэн чуулганаас тав хоногийн завсарлага авсан билээ.

Өмнөх мэдээлэл
НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
Дараагийн мэдээлэл
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЗЭСГЭЛЭН – ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЗОХИОГДЛОО

Төстэй мэдээлэл: