СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЗЭСГЭЛЭН – ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЗОХИОГДЛОО
Говь-Алтай аймагт зохион байгуулагдсан “Сэргээгдэх эрчим хүчний үзэсгэлэн”-гийн үеэр СЭХ-ийг дэмжих УИХ-ын тогтоол, Эрчим хүчний яамны холбогдох журмыг танилцуулж, иргэдэд сэргээгдэх эрчим хүч ашиглан цахилгаанаа хэмнэх, илүүдэл эрчим хүчээ түгээх сүлжээнд нийлүүлэн орлого олох боломжийн талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.
Мөн салбарын компаниуд нарны панель, дулааны насос зэрэг дэвшилтэт технологи, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, иргэдэд газар дээр нь мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллав.
Тус үзэсгэлэнгийн хүрээнд:
Ногоон зээлийн нөхцөл, санхүүгийн боломжууд
Илүүдэл цахилгаанаа сүлжээнд нийлүүлэх журам
Эрчим хүч хэмнэх шийдлүүд
Инженерүүдийн үнэ төлбөргүй зөвлөгөө зэрэг мэдээллийг олон нийтэд хүргэлээ.
Зохион байгуулагч:
Эрчим хүчний яам
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг
УИХ-ын гишүүн Э.Болормаа
Говь-Алтай аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл үлдээх