Үндсэн агуулга руу шилжих
2026.11.04 Говь-Алтай
Орхон -2° USD 3599.71▲EUR 4030.96▲CNY 539.57▼RUB 44.19▼KRW 2.69▲
Нийгэм

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ Төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадвар, манлайллыг нэмэгдүүлэх зорилготой чадавхжуулах сургалт өнөөдөр Нутгийн удирдлагын ордонд эхэллээ. Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Г.

Khishigee R 1 мин унших 37 0
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадвар, манлайллыг нэмэгдүүлэх зорилготой чадавхжуулах сургалт өнөөдөр Нутгийн удирдлагын ордонд эхэллээ.

Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Г.Чинбат, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, ХБНГУ-ын Бундестагийн гишүүн асан Манфрэд Грунд, Конрад-Аденауэр сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Виктор Франк, хөтөлбөрийн менежер С.Ганзаяа, н.Сүхбат, ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага зохицуулалтын газрын ахлах шинжээч Б.Мөнхбилгүүн, МУИС-ийн багш, доктор Г.Мягмар болон ажлын хэсгийн төлөөллүүд оролцож байна.

Энэхүү сургалтаар төрийн албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, орон нутгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр мэдлэг, туршлага солилцох юм.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл үлдээх