Үндсэн агуулга руу шилжих
2026.11.04 Говь-Алтай
Орхон -2° USD 3599.71▲EUR 4030.96▲CNY 539.57▼RUB 44.19▼KRW 2.69▲
Эрүүл мэнд

"ХҮҮХДИЙН ӨВЧНИЙ ЦОГЦ МЕНЕЖМЕНТЭЭС ХҮҮХДИЙН ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭ-2026" БАРУУН БҮСИЙН СУРГАЛТ

"ХҮҮХДИЙН ӨВЧНИЙ ЦОГЦ МЕНЕЖМЕНТЭЭС ХҮҮХДИЙН ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭ-2026" БАРУУН БҮСИЙН СУРГАЛТ “Хүүхдийн өвчний цогц менежментээс хүүхдийн эрчимт эмчилгээ-2026” сэргээн бэхжүүлэх, гүнзгийрүүлэн дээшлүүлэх баруун бүсийн сургалт Алтай хотноо зохион байгуулагдаж байна. Тус сургалтад оролцогчдод аймгийн Засаг дарга Г.

Khishigee R 1 мин унших 68 0
"ХҮҮХДИЙН ӨВЧНИЙ ЦОГЦ МЕНЕЖМЕНТЭЭС ХҮҮХДИЙН ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭ-2026" БАРУУН БҮСИЙН СУРГАЛТ

"ХҮҮХДИЙН ӨВЧНИЙ ЦОГЦ МЕНЕЖМЕНТЭЭС ХҮҮХДИЙН ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭ-2026" БАРУУН БҮСИЙН СУРГАЛТ

“Хүүхдийн өвчний цогц менежментээс хүүхдийн эрчимт эмчилгээ-2026” сэргээн бэхжүүлэх, гүнзгийрүүлэн дээшлүүлэх баруун бүсийн сургалт Алтай хотноо зохион байгуулагдаж байна.

Тус сургалтад оролцогчдод аймгийн Засаг дарга Г.Чинбат Говь-Алтай аймгийг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, хүний хөгжлийн бодлогын хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлууд болон эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх ажил, орон нутгийн онцлогт тулгуурласан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаар мэдээлэл өгч, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Мөн энэ үеэр баруун бүс нутгийн зангилаа төв болох Говь-Алтай аймагт 0-5 насны хүүхдийн эрчимт эмчилгээний тусламж, үйлчилгээний төвийг байгуулан ажиллахаа илэрхийллээ. Ингэснээр бага насны хүүхдийн эндэгдлийг бууруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг орон нутагтаа хүртээмжтэй, чанартай хүргэхэд чухал ач холбогдолтой юм.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл үлдээх